Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2017.09.22  Хүний эрхийн ТББ-ын Форумын гишүүд НҮБ-ын Тусгай илтгэгч Жон Нокстой уулзлаа
2016.11.20  “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна
2016.01.22  "Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалт боллоо
2016.01.22  Хүний эрхийн ТББ-ын форумын ээлжит хурал боллоо
2015.07.09  НҮБ-ын ХЭЗ-өөс өгсөн зөвлөмжийг хүлээн авах эсэх талаар хэлэлцэв
  “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна
“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцох, хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг сар тутам зохион байгуулдаг уламжлалтай.

2016 оны 11 дүгээр сарын ээлжит өглөөний уулзалт нь "Mонгол Улсын хохирол үнэлгээний өнөөгийн байдал, эрх зүйн орчин” сэдвээр энэ сарын 24-ний өдөр 08:00-10:00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болох тул та бүгдийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Уулзалтын зочноор Монголын хохирол, үнэлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ө.Эрдэнэбаяр оролцоно. Уулзалт хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ын гишүүд, ажилтнууд, судлаачид, сонирхсон хэн бүхэнд нээлттэй.


НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол