Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Зүүн хойд Азийн хүний эрхийн төлөв байдлыг 2016 онд Монгол улсад хэлэлцэнэ
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн мөрөөр  Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын Төрийн бус байгууллагуудын хоёрдугаар уулзалт 2014 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 2-ны хооронд БНСУ-ын нийслэл Сөүл хотод боллоо.

Уулзалтад зохион байгуулагч БНСУ болон Монгол, Хятад, Гонконг, Япон улсын Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөлөгчид оролцжээ. Түүнчлэн Австрали, Англи, Монгол улсын Элчин сайдын яамны төлөөлөгчид, хүний эрхийн үндэсний байгууллагуудын төлөөлөгчид байлцаж зүүн хойд Ази дахь хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн зөвлөмж,  түүний хэрэгжилтийн талаар хэлэлцэж, туршлага солилцсон байна.
 
Уг арга хэмжээнд Монгол улсаас оролцсон Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан “Монгол Улсын Засгийн Газраас Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд хийсэн дүн шинжилгээ, түүний хэрэгжилт”, “Монголын Хүний эрхийн ТББ-ын Форумын үйл ажиллагаа”, “Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд парламентын гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавьсан бол “Глоб Интернэшнл” төвийн Олон нийтийг чадавхжуулах зөвлөлийн зохицуулагч  Х.Наранцэцэг “Хэвлэл мэдээллийн эрхзүйн орчинг шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдвээр, ЛГБТ төвийн Гүйцэтгэх захирал Н.Анараа “ЛГБТ хүмүүсийн эрх”, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг “Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн зөвлөмжийн хэрэгжилтэд ХЭҮК-ын гүйцэтгэх үүрэг” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьжээ.

Уулзалтаар Зүүн Хойд Азийн орнуудын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн хамтын ажиллагааг бүс нутагтаа хөгжүүлэх, энэ чиглэлээр бүс нутагт зохицуулж ажиллах байгууллагаар Хүний эрхийн бодлогын асуудлаархи Солонгосын Төв, Монгол Улсад харилцах байгууллагаар Нээлттэй нийгэм форумыг сонгов.

Анхдугаар уулзалт нь 2012 онд Япон улсад зохиогдож, түүнээс хойш хоёр жил тутамд зохион байгуулж байхаар тогтсон байна. Дараагийн уулзалтыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулна.

Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм