Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс авсан зөвлөмжийн хэрэгжилтийн асуудлаар 2013 оны 7 дугаар сарын 2-ны өдөр төр, төрийн бус байгууллагууд харилцан мэдээлэл солилцож, зөвлөлдөв. Тус зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, НҮБХХ болон Нээлттэй Нийгэм Форум хамтран зохион байгууллаа.
Мэдээлэл солилцох явцадзөвлөмжийн хүрээнд төр, төрийн бус байгууллагууд зарчмын зөрүүтэй саналтай байгаа болохоо харилцан хүлээн зөвшөөрсөн. Уулзалтын үеэр Засгийн газар зөвлөмжийн хэрэгжилтийн талаар дунд хугацааны тайлан бэлтгэж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэх, төрийн бус байгууллагууд зөвлөмжөөс хүлээгдэж байгаа үр дүн, хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулж, төрийн байгууллагуудтай үргэлжлүүлэн ажиллахаар тогтсон юм.
Тус зөвлөлдөх уулзалтын үр дүнд Засгийн газар зөвлөмжийн хэрэгжилтийн талаар дунд хугацааны тайлан бэлтгэх ажлын хэсгийг 2013 оны 11 дүгээр сард байгуулж, 2014 оны 4 дүгээр сард дунд хугацааны тайланг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлжээ. Мөн Хүний эрхийн ТББ-уудын Форум зөвлөмжөөс хүлээгдэж байгаа үр дүн, хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулж, 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд төрийн байгууллагуудтай энэ асуудлаар уулзаж, санал солилцов.