Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2017.09.22  Хүний эрхийн ТББ-ын Форумын гишүүд НҮБ-ын Тусгай илтгэгч Жон Нокстой уулзлаа
2016.11.20  “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна
2016.01.22  "Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалт боллоо
2016.01.22  Хүний эрхийн ТББ-ын форумын ээлжит хурал боллоо
2015.07.09  НҮБ-ын ХЭЗ-өөс өгсөн зөвлөмжийг хүлээн авах эсэх талаар хэлэлцэв
2017.09.22  Хүний эрхийн ТББ-ын Форумын гишүүд НҮБ-ын Тусгай илтгэгч Жон Нокстой уулзлаа

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хүний эрхийн ТББ-ын Форумын гишүүд Нээлттэй Нийгэм Форумын танхимд НҮБ-ын хүний эрх, хүрээлэн буй орчны асуудал хариуцсан Тусгай илтгэгч Жон Нокстой уулзаж, 5 асуудлын талаар хөндөн, зөвлөмждөө тусгахыг хүслээ.

Дэлгэрэнгүй ›
2016.11.20  “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна
2016 оны 11 дүгээр сарын ээлжит өглөөний уулзалт нь "Mонгол Улсын хохирол үнэлгээний өнөөгийн байдал, эрх зүйн орчин” сэдвээр энэ сарын 24-ний өдөр 08:00-10:00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болох тул та бүгдийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй ›
2016.01.22  "Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалт боллоо
Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран зохион байгуулдаг ээлжит "Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалт “Эрүүдэн шүүхээс ангид байх эрх ба Бие даасан Мөрдөн байцаах алба” сэдвийн хүрээнд 2016 оны нэгдүгээр  сарын 21-ний өдөр болов.
Дэлгэрэнгүй ›
2016.01.22  Хүний эрхийн ТББ-ын форумын ээлжит хурал боллоо
Хүний эрхийн ТББ-ын форумын ээлжит хурал 2016 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болж 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, зохион байгуулагчаар “Митчелл Сан” ТББ ажиллалаа.
Дэлгэрэнгүй ›
2015.07.09  НҮБ-ын ХЭЗ-өөс өгсөн зөвлөмжийг хүлээн авах эсэх талаар хэлэлцэв
Хүний эрхийн ТББ-уудын Форум болон Засгийн газрын ажлын хэсгийн төлөөллийн хамтарсан уулзалтыг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд 7 дугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй ›
2015.05.05  Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн төлөв байдлаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хуралдаанаар хоёр дахь удаагаа дүгнүүллээ
2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 14.30-18.00 цагт Швейцар улсын Женев хотноо хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ажлын хэсгийн 22 дугаар хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн төлөв байдлаа танилцуулж, дүгнүүллээ.  
Дэлгэрэнгүй ›
2015.04.23  ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ: МОНГОЛ УЛС ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛАА ДҮГНҮҮЛНЭ
Хүний эрхийн ТББ-уудын Форумыг төлөөлж Глоб Интернэшнл төв, ЛГБТ Төв, Мон-Аме судалгааны төв, Оюу Толгой хяналт, Хүний эрх, хөгжил төв нь 2015 оны 4-р сарын 7-ноос 10-ны хооронд Швейцарь Улсын Женев хотноо UPR Info байгууллагаас зохион байгуулсан бэлтгэл хуралдаанд оролцож  Монгол Улс дах хүний эрхийн тулгамдаж буй асуудлуудыг танилцуулав.
Дэлгэрэнгүй ›
2015.01.12  Хүний эрхийн ТББ-уудын Форум Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт МЭДЭГДЭЛ хүргүүлэв.
Монголын Хүний эрхийн ТББ-уудын Форум 2015 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт МЭДЭГДЭЛ хүргүүлэв.
Дэлгэрэнгүй ›
2014.12.25  Засгийн газар үндэсний илтгэлд хайхрамжгүй хандаж байна
Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүний эрхийнтөлөвбайдлынээлжитдүгнэлтхэлэлцүүлэгт илгээх Үндэсний хоёрдугаар илтгэлийн төслийн зөвлөлдөх уулзалтыг иргэний, улс төрийн эрх болон эдийн засаг, нийгэм, соёлын эрх гэсэн хоёр сэдвээр төрийн бус байгууллагуудын оролцоотой 2014 оны 12 дугаар сарын 19, 22-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан.
Дэлгэрэнгүй ›
2014.11.10  Хүнсний эрхийн хэрэгжилтийн тухай Хэвлэлийн мэдээ
НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-ийн 22-р хуралдаанд хүргэсэн Хүнсний эрхийн хэрэгжилтийн тухай Хэвлэлийн мэдээ
Дэлгэрэнгүй ›
2014.11.10  “УУЛ УУРХАЙ - БАЙГАЛЬ ОРЧИН - ХҮНИЙ ЭРХ” өдөрлөг болно
Нээлттэй Нийгэм Форум, Оюу Толгойн Хяналт ТББ, Хүний эрх, хөгжил төв хамтран 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10.00 – 15.00 цагт ННФ-ын хурлын танхимд “УУЛ УУРХАЙ - БАЙГАЛЬ ОРЧИН - ХҮНИЙ ЭРХ” өдөрлөг зохион байгуулна.

Дэлгэрэнгүй ›
2014.11.09  “Хүнсний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал", "Бичил уурхай эрхлэгчдийн эрх” нэгдсэн өдөрлөг болно
“ХҮНС БА ЯДУУРАЛ, БИЧИЛ УУРХАЙ” өдөрлөг 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10.00 – 14.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
Дэлгэрэнгүй ›
2014.11.04  “ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ЭСРЭГ” конвенцийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг болно
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол Улсын төрийн бус байгууллагуудын Форумын үйл ажиллагааны хүрээнд бэлтгэн илгээсэн “ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ЭСРЭГ” конвенцийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг болно.
Дэлгэрэнгүй ›
2014.10.29  “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” сэдэвт уулзалт-ярилцлага болно
Глоб Интернэшнл төв “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” сэдэвт уулзалт-ярилцлага  2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд болно.
Дэлгэрэнгүй ›
2014.10.23  Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний 2 дугаар илтгэл бэлтгэх Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдав
Монгол улсын Ерөнхий сайдын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 97 тоот захирамжаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр 2015 онд хэлэлцүүлэх Монгол улс дахь Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний 2 дугаар илтгэл бэлтгэх ажлын хэсгийг баталжээ.
Дэлгэрэнгүй ›
2014.08.03  Зүүн хойд Азийн хүний эрхийн төлөв байдлыг 2016 онд Монгол улсад хэлэлцэнэ
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн мөрөөр  Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын Төрийн бус байгууллагуудын хоёрдугаар уулзалт 2014 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 2-ны хооронд БНСУ-ын нийслэл Сөүл хотод боллоо.
Дэлгэрэнгүй ›
2014.04.16  Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын ХЭЗ-д дунд хугацааны сайн дурын тайлан илгээжээ
Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний анхдугаар илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2010 онд хэлэлцээд өгсөн 126 зөвлөмжийн хэрэгжилтийн талаар дунд хугацааны сайн дурын илтгэл явуулжээ.
Дэлгэрэнгүй ›
2013.12.09  2013 оны 12-р сарын 10-ны өдрийн 12.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал болно
Монголын хүний эрхийн ТББ-ын Форумаас Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан 2013 оны 12-р сарын 10-ны өдрийн 12.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаж байна.
Дэлгэрэнгүй ›
2013.07.05  UPR-ийн зөвлөмжийн асуудлаар төр, төрийн бус байгууллагууд зөвлөлдлөө
Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс авсан зөвлөмжийн хэрэгжилтийн асуудлаар 2013 оны 7 дугаар сарын 2-ны өдөр төр, төрийн бус байгууллагууд харилцан мэдээлэл солилцож, зөвлөлдөв. Тус зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, НҮБХХ болон Нээлттэй Нийгэм Форум хамтран зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй ›
2012.03.23  Монгол улс НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг 2015 онд тавина

НҮБ-ын  гишүүн улс орнуудын хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - Universal Periodic Review) хэмээх шинэ механизмын хоөр дахь мөчлөг 2012 оноос эхэлж байна.  

Дэлгэрэнгүй ›
2012.02.10  ИУТЭОУП-ын нэмэлт II протоколд нэгдэн орох хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  “Иргэний болон улс  төрийн эрхийн тухай Олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд нэгдэн орох тухай” хуулийг баталлаа.

Дэлгэрэнгүй ›
2011.12.09  “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Хорооны дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь” дугуй ширээний ярилцлага боллоо
2011 оны 12-р сарын 08 –ны өдрийн  09.00 цагт  Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны хурлын танхимд  “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Хорооны дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь” дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй ›
2011.12.08  “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Хорооны дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2011 оны 12-р сарын 07 –ны өдрийн  10.00 цагт  ННФ-ын хурлын танхимд  “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Хорооны дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Дэлгэрэнгүй ›
2011.12.06  НҮБ-ын ХЭХ-ны гишүүн Кристер Телин, Иргэний болон Улс Төрийн Эрхийн Төвийн захирал Патрик Мютценберг нар ажлын айлчлал хийнэ
НҮБ-ын Хүний Эрхийн Хорооны гишүүн Кристер Телин, Иргэний болон Улс Төрийн Эрхийн Төвийн захирал Патрик Мютценберг нар Монгол Улсад 2011 оны 12-р сарын 5-9-ны өдрүүдэд албан айлчлал хийлээ.
Дэлгэрэнгүй ›
2011.06.21  НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2011-2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө баталжээ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 5  дугаар сарын  18-ны  өдрийн 159 тогтоолоор “НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2011-2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө” баталжээ. 
Дэлгэрэнгүй ›
2011.02.19  “Монгол Улсад Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын (ICCPR) хэрэгжилт” сургалт-зөвлөгөөн
“Глоб Интернэшнл” ТББ, Хүний эрх хөгжил төв хамтран Швейцарийн Женев хотод төвтэй “Иргэний болон улс төрийн эрхийн төв”-ийн дэмжлэгтэй  “Монгол Улсад Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын (ICCPR) хэрэгжилт” сургалт-зөвлөгөөнийг  2011 оны 2-р сарын 16-ны өдөр ННФ-ын хурлын танхимд зохион байгууллаа. 
Дэлгэрэнгүй ›
2010.12.13  Гадаад хэргийн яамны ажилтнууд “Ийгл” телевизийг буруутгав
Шуурхай мэдээ: Монгол Улс
Эх сурвалж: “Глоб Интернэшнл” ТББ
Огноо: 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

2010 оны 11 дүгээр сарын 5, 6, 8-ны өдрүүдэд Гадаад хэргийн яамнаас “Ийгл” телевизийн мэдээний продюсер, ресепшн болон бусад холбогдох ажилтнууд руу утасдаж, 11 дүгээр сарын 2-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр Монгол улсын хүний эрхийн тайланг хэлэлцсэн хуралдааныг шууд дамжуулахдаа “Засгийн газрын нэр хүндийг унагах буруу, ташаа тайлбар хийсэн”  хэмээн буруутгажээ. Тэд бичлэгийг монгол орчуулга, тайлбартайгаар хуулж өгөхийг хүссэн байна.
Дэлгэрэнгүй ›
2010.11.03  Монгол Улсын Засгийн газар ТББ-тай хамтран ажиллахаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн өмнө илэрхийллээ
Монгол улсын Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын  2-ны өдрийн 10.00-13.00 цагт Швейцар улсын Женев хотноо хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн  9-р хуралдаанд хүний эрхийн төлөв байдлаа танилцуулж, дүгнүүллээ.  
Дэлгэрэнгүй ›
2010.11.02  Монгол улсын хүний эрхийн байдлыг хэлэлцэх НҮБ-ын ХЭЗ-ийн ажлын хэсгийн 9-р хуралдааныг шууд үзээрэй
Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэх НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ажлын хэсгийн 9- р хуралдаанаар шууд дамжуулна.
Дэлгэрэнгүй ›
2010.10.30  Монгол улсын хүний эрхийн байдлыг хэлэлцэх НҮБ-ын ХЭЗ-ийн ажлын хэсгийн 9-р хуралдаанд ТББ-ын форумын төлөөлөгчид оролцоно
Монгол улсын хүний эрхийн байдлыг хэлэлцэх  НҮБ-ын ХЭЗ-ийн ажлын хэсгийн 9-р хуралдаанд ТББ-ын форумын төлөөлөгчид ажиглагчаар оролцоно.
Дэлгэрэнгүй ›
2010.10.26  Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталжээ
Монгол улсын Ерөнхий сайд  2010 оны 10-р сарын 20-ны өдрийн 77 тоот захирамжаараа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ажлын хэсгийн 9-р хуралдаанаар Монгол улсын Үндэсний илтгэлийг хамгаалах Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталжээ.
Дэлгэрэнгүй ›
2010.08.24  Киргизстан, Габон, Швейцарь улс Монголын Үндэсний илтгэлийг хэлэлцэх хуралдааныг удирдана
2010 оны 11-р сарын 02-ны өдрийн 10.00 - 13.00 цагт /Женевийн цагаар/ Женев хотноо Монгол Улсын Үндэсний илтгэл хэлэлцэх  хэсгийн хуралдааныг удирдах гурван илтгэгч /Гурвал - Troika/-ээр Киргизстан, Габон, Швейцарь улсын төлөөлөгчид сонгогдсон байна.
Дэлгэрэнгүй ›
2010.08.19  МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЛААРХ ҮНДЭСНИЙ ИЛТГЭЛ
Монгол улсын засгийн газар  НҮБ-ын  Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмж, бусад улс орны үндэсний илтгэлийн агуулга, бүтэц, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенц”, “Хүүхдийн эрхийн тухай Конвенц”-ийн хэрэгжилтийн талаар 2009, 2010 онд боловсруулсан илтгэлүүдийн агуулгыг харгалзан нийт 6 бүлэг, 102 зүйл анги бүхий илтгэл  боловсруулжээ.
Дэлгэрэнгүй ›
2010.08.18  Үндэсний илтгэлээ НҮБ-ын ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛД хүргүүллээ
ГХЯ, Олон нийттэй харилцах газар   
2010 оны 8-р сарын 18, Лхагва гариг

2010 оны 11-р сард Женев хотноо болох Хүний эрхийн Зөвлөлийн Ажлын хэсгийн ээлжит 9 дүгээр хуралдаан, 2011 оны 3-р сард болох Хүний эрхийн Зөвлөлийн 16 дугаар нэгдсэн чуулганаар тус тус хэлэлцэх Монгол Улсын Үндэсний илтгэлийг  2010 оны 8 дугаар сарын 20-ны дотор Хүний эрхийн Зөвлөлд хүргүүлэх ёстой бөгөөд 8-р сарын 17-ны өдөр албан ёсоор хүргүүллээ гэж Монгол улсын Гадаад харилцааны яам  мэдээллээ.
Дэлгэрэнгүй ›
2010.05.19  Монгол улсын Засгийн газар Үндэсний илтгэл бэлтгэх журам баталжээ.
Монгол улсын Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 362 дугаар тогтоолоор “Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтийн тухай Үндэсний илтгэл бэлтгэх журам”, “Илтгэл хариуцан боловсруулах байгууллагын жагсаалт”-ыг баталж илтгэл бэлтгэхтэй холбогдуулан тухайн байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих, илтгэлийг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлж байхыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгажээ.
Дэлгэрэнгүй ›
2010.05.19  Монгол улсын засгийн газар Үндэсний илтгэлээ 2010 оны 08-р сарын 23-ны өдөр НҮБ-ын ХЭЗ-д хүргүүлсэн байх үүрэгтэй.
    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан журамд Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг UPR-т  тухайн орны засгийн газраас илгээх Үндэсний илтгэлийг үндэсний хэмжээнд холбогдох бүх талууд /ТББ, ХЭҮК, хүний эрхийн хүрээлэн институт, судлаачид/-тай  өргөнөөр хэлэлцсэний үндсэн дээр бэлтгэхийг гишүүн улсуудын Засгийн газарт  зөвлөсөн юм.
Дэлгэрэнгүй ›
2010.05.10  Монгол улс дахь НҮБ-ын байгууллагууд нэгдсэн илтгэл бэлтгэжээ
Монгол улсад ажилладаг НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаар нэгдсэн илтгэл бэлтгэн 2010 оны 04-р сарын 19-ний өдөх UPR-т илгээжээ.
Дэлгэрэнгүй ›
2010.05.01  Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар мэдээлэл илгээлээ
 Монгол Улсын ХЭҮК Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг сүүлийн 4 жилийн (2005-2009 он) хугацаагаар дүгнэж, холбогдох мэдээллийг Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг - UPR – т хүргүүлсэн талаар 2010 оны 4-р сарын 27-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Дэлгэрэнгүй ›
2010.04.20  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт Монгол Улсын цөөнхийн хүний эрх тусгагдлаа
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт Монгол Улс 2010 онд дүгнүүлэхтэй холбогдуулан цөөнхийн хүний эрхээр дагнан ажиллаж буй төрийн бус байгууллагуудын үндэсний ажлын хэсэг өөрсдийн төлөөлж буй олон нийтийн эсрэг гарсаар буй хүний эрхийн олон зөрчлийг илтгэжээ.

Казах эмэгтэйчүүдийн Арулар холбоо, Итгэл сан, Монголын ЛГБТ төв, ДОХ-той тэмцэх үндэсний сангаас хамтран бэлтгэсэн илтгэл нь үндэстний цөөнх болох казах болон духа буюу цаатнууд, бэлгийн цөөнх, ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүс болоод биеэ үнэлэгч нарын эрх дээр голлосон байна.
Дэлгэрэнгүй ›
2010.04.20  Монголын Эмнести Интернэшнл Байгууллага UPR-т бие даасан илтгэл бичиж илгээжээ
      Монголын Эмнести Интернэшнл Байгууллага UPR-т бие даасан илтгэл бичиж илгээжээ. Эмнести Интернэшнл Монгол дахь хүний эрхийн асуудлын талаарх Б, В, Г хэсэгт хуваан бэлтгэсэн байна. Үүнд:
Дэлгэрэнгүй ›
2010.04.19  Хэвлэлийн бага хурал: Монголын ТББ-дын форум НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлд илтгэлээ явууллаа
Монголын төрийн бус байгууллагуудын форум  2010 оны 4-р сарын 19-ний өдрийн 12.00 цагт “Монгол ньюс” компаний байранд хэвлэлийн бага хурал хийж Монголд  хүний эрхийн хамгийн их анхаарал татаж буй асуудлуудаар  илтгэл бичин НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлд илгээсэн тухай мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ›
2010.04.19  Монголын төрийн бус байгууллагуудын форум НҮБ - ын Хүний эрхийн зөвлөлд Монгол дахь хүний эрхийн асуудлаар илтгэл хүргүүллээ
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүд 2010 оны 11-р сарын 23-ны өдөр Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдал буюу Монгол улсын Засгийн газар хүний эрхийг хангах, хамгаалах талаар олон улсын болон иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрхэн хэрэгжүүлж байгааг дүгнэн хэлэлцэх гэж байна.
Дэлгэрэнгүй ›
2010.04.13  Сэтгүүлчдэд зориулсан сургалт боллоо
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Австралийн Засгийн газрын Хүний эрхийн жижиг тэтгэлгийн  хөтөлбөр, ННФ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төслийн хүрээнд сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулав.
Дэлгэрэнгүй ›
2010.04.12  “Хүний эрх – НҮБ – Сэтгүүлч” гарын авлага
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага  “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төслийн хүрээнд  төслийн хүрээнд “Хүний эрх – НҮБ – Сэтгүүлч” гарын авлага бэлтгэн  гаргалаа.
Дэлгэрэнгүй ›
2010.04.12  Хэвлэлийн бага хурал: “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл хэрэгжүүлж эхэллээ
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага  2010 оны 4-р сарын 12-ны өдрийн 11.00 цагт “Монгол ньюс” компаний байранд хэвлэлийн бага хурал хийж  НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Австралийн Засгийн газрын Хүний эрхийн жижиг тэтгэлгийн  хөтөлбөр, ННФ-ын дэмжлэгтэйгээр   “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл хэрэгжүүлж  эхэлсэн тухай олон нийтэд мэдээлэв.
Дэлгэрэнгүй ›
2010.04.10  “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл эхэллээ
НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага Австралийн Засгийн газрын Хүний эрхийн жижиг тэтгэлгийн  хөтөлбөр, ННФ-ын дэмжлэгтэйгээр   “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төслийг 2010 оны 3-р сарын 1-нээс хэрэгжүүлж эхэллээ.
Дэлгэрэнгүй ›
2010.01.15  Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт бэлтгэх Монголын төрийн бус байгууллагуудын форум байгуулагдлаа
2010 оны 11 сард НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан төрийн бус байгууллагууд 2010 оны 1-р сарын 10-12-ны өдрүүдэд зөвлөгөөн хийлээ.
Дэлгэрэнгүй ›
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол