Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэгт 2 дахь удаа орж, 2015 оны 5-р сарын 5-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Нэгдсэн чуулганы үеэр 150 зөвлөмжийг хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан билээ. Үлдсэн 14 зөвлөмж нь УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд хамаарах тул хэрэгжүүлэх боломжгүй хэмээн татгалзсан юм.
Монголын хүний эрхийн ТББ-уудын форум 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг /UPR/-ийн гурав дахь мөчлөгт дараах найман сэдвээр мэдээлэл бэлтгэн хүргүүллээ.
Монгол улсын Засгийн газар 2015 оны 5 дугаар сарын 05-нд болох Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - Universal Periodic Review)-ийн ажлын хэсгийн 22-р хуралдаанд Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлээ хэлэлцүүлэх гэж байна.
Монгол улс 4 жилийн өмнө буюу 2010 оны 11-р сарын 02-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт анх удаа оролцсон бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нийт 129 зөвлөмж өгсөнөөс Засгийн газар 126 зөвлөмжийг хэрэгжүүлэх амлалт авсан юм.
Хүний эрхийн ТББ-уудын Форум Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг /UPR/-ийн хоёр дахь мөчлөгт 10 сэдвээр мэдээлэл бэлтгэн 2014 оны 9 дүгээр сарын 15-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүллээ.
Хоёр дахь мөчлөг: 2015.05.05
Эхний мөчлөг: 2010.11.02
Иргэний нийгмийн хэд хэдэн байгууллага хамтран эсхүл нэг байгууллага дангаараа өөрийн улс орон дахь хүний эрхийн анхаарал татсан асуудлаар илтгэл бэлтгэн UPR-т илгээж болно.
НҮБ-ын гишүүн улс орнуудын хүний эрхийн төлөв байдлыг 4
жил тутам дүгнэн хэлэлцэх Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт
хэлэлцүүлэг /UPR/ хэмээх шинэ механизм нь ТББ-уудын оролцоог
илүү нэмэгдүүлж чадсанаараа давуу талтай болж чадсан. Ямар ч ТББ UPR-т
тайлан мэдээлэл хүргүүлэх, Ажлын хэсгийн хуралдаан болон түүний
шийдвэрийг хэлэлцэн батлах ХЭЗ-ийн Бүгд хуралд оролцох боломжтой юм.
Төрийн бус байгууллагын илтгэл нь
- Хугацааны хувьд Үндэсний илтгэлээс түрүүлж ХЭЗ-д хүрдэг
- Үндэсний илтгэлтэй адил хэмжээнд хэлэлцэгддэгээрээ ач холбогдолтой юм.
2010 оны 11-р сард Монгол Улс UPR-ын эхний мөчлөгт оролцохтой холбогдуулан 2010 оны 1 дүгээр сард төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулсан сургалтын үр дүнд хүний эрхийн ТББ-уудын форум байгуулагдаж 9 асуудлаар мэдээлэл бэлтгэн ХЭЗ-д хүргүүлж, ажлын хэсгийн 9-р хуралдаанд ТББ-ын форумын төлөөлөгчид ажиглагчаар оролцсон юм.
Монголын засгийн газрын төлөөлөгчид Хүний эрхийн зөвлөлийн хуралдааны үеэр улс орнуудын тавьсан асуултанд Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдийн өгсөн зарим хариулттай
ТББ-ын форум санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж байв.