Нүүр хуудас  ›  Нөлөөлөл
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  “Хүнсний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал", "Бичил уурхай эрхлэгчдийн эрх” нэгдсэн өдөрлөг болно
“ХҮНС БА ЯДУУРАЛ, БИЧИЛ УУРХАЙ” өдөрлөг 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10.00 – 14.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно. Өдөрлөгийг  Нээлттэй Нийгэм Форум, Хүнсний тусгаар тогтнолын төлөөх Хүнс эвсэл, Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо ТББ, Тогтвортой бичил уурхай төсөл хамтран зохион байгуулна.

Өдөрлөг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2014 онд хүргүүлсэн тайлан түүний зөвлөмжийн талаар холбогдох Яамд болон төрийн байгууллагуудын төлөөлөлд танилцуулах, харилцан ярилцаж санал солилцох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой юм.

Хөтөлбөр

09:30-10:00
 Оролцогчдыг бүртгэх
 10:00-10:10 Нээлт, танилцуулга
Б.Хишигсайхан, ННФ, Засаглалын хөтөлбөрийн менежер
Г.Урантүлхүүр, Хүнс эвсэл, Гүйцэтгэх захирал
 10:10-10:40 Илтгэлүүдийн танилцуулга
“Хүнсний эрхийн хэрэгжилт” Н.Баярсайхан, Хил хязгааргүй алхам, Тэргүүн
“Бичил уурхай эрхлэгчдийн эрхийн хэрэгжилт” Б.Наранцогт, Монголын бичил уурхайчдын
                                                                                 нэгдсэн дээвэр холбоо ТББ, Тэргүүн
 10.40-11.40 Асуулт хариулт
 11.40-12.00 Завсарлага
 12.00-13.45 Хэвлэл мэдээллийн байгууллага оролцсон хэлэлцүүлэг
Төрийн холбогдох байгууллагын төлөөлөл, Хүнс эвсэл, Монголын бичил уурхайчдын нэгдсэн
 дээвэр холбоо ТББ, сэтгүүлчид, судлаачид, оролцогчид
 13.45-14.00 Дүгнэлт, хаалт
Б.Хишигсайхан, ННФ, Засаглалын хөтөлбөрийн менежер
Г.Урантүлхүүр, Хүнс эвсэл, Гүйцэтгэх захирал
 

 Холбогдох хаяг:
“Хүнсний тусгаар тогтнолын төлөө” Эвсэл- 99192139; 99724869
 Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо ТББ  
Тогтвортой бичил уурхай төсөл- 88008002; 328848
   
   
   



Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм