2015 оны 1-р сарын 13-ны өдөр
Монгол Улсын Засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлж, НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлд Хүний эрхийн төлөв байдлын хоёрдугаар илтгэлээ илгээхэд ердөө 7 хоног үлдээд байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан журамд Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт илгээх “Үндэсний илтгэл”-ийг холбогдох бүх талын оролцоотойгоор үндэсний хэмжээнд хэлэлцэж, саналыг тусгасны үндсэн дээр бэлтгэх, энэ бүх үе шатанд иргэний нийгмийн оролцоог хангаж ажиллахыг гишүүн улсуудын Засгийн газруудад зөвлөсөн байдаг. Гэтэл Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын үндэсний хоёрдугаар илтгэлийг бэлтгэхдээ иргэний нийгмийн бодит оролцоог хангаагүй, хэлбэр төдий хандсан, НҮБ-аас өгсөн 126 зөвлөмжийн хэрэгжилт, тулгамдаж байгаа хүний эрхийн асуудлыг бүрэн тусгаагүй зэрэгт үндэслэн Монголын Хүний эрхийн ТББ-уудын Форум ньЗасгийн газрын бэлтгэж, 2014 оны 12-р сарын 19, 22-ны өдрүүдэд иргэний нийгмийн байгууллагад танилцуулсан илтгэлийг “Үндэсний илтгэл” гэж үзэх боломжгүй болохоо мэдэгдэж байна.
Монгол Улсын Засгийн газраас өмнөх тайланд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтээр дунд хугацааны тайланг өөрийн санаачлагаар явуулж, Үндэсний хоёрдугаар илтгэл бэлтгэх ажлын хэсгийг байгуулж ажилласан зэргийг Монголын Хүний эрхийн ТББ-уудын Форумаас сайшааж буй боловч Засгийн газар солигдсонтой холбоотойгоор төрийн үйл ажиллагааны залгамж чанар алдагдаж буйд санаа зовинож байна.
Иймд Монголын Хүний эрхийн ТББ-уудын Форумаас Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болон Шийдлийн Засгийн газрыг уг асуудалд яаралтай анхаарал хандуулах, хугацаа шахамдуу байгаа ч илтгэлийн агуулгад анхаарах, цаашлаад уг илтгэлийг бичих ажлын хэсгийн тогтвортой байдал, үр дүнтэй үйл ажиллагаанд анхаарах, төрийн албан хаагчдын хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах төрийн үүргийг хэрэгжүүлэгчсубъект болохын хувьд хүний эрхийн хэм хэмжээ, механизмын талаархи мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагыг төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг уриалж байна.
Нэмэлт мэдээдэл
UPR буюу НҮБ-ын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг нь хүний эрхийн төлөв байдлаа сайжруулах чиглэлээр НҮБ-ын 193 гишүүн улсын Засгийн Газрын авсан үүрэг, амлалтын биелэлтийг үнэн бодит мэдээлэлд тулгуурлан 4,5 жил тутамд дүгнэн хэлэлцдэг тусгай механизм юм. UPR нь дэлхийн бүх хүний тусын тулд улс орнуудын хүний эрхийн нөхцөл байдлыг газар дээр нь сайжруулах зорилготой. Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг аль нэгэн гэрээгээр хязгаарлагдахгүй хүний эрхийн бүхий л асуудлыг нэг дор авч хэлэлцэх боломж олгосон, үүний зэрэгцээ НҮБ-ын гишүүн бүх улсыг хамрах болсноороо илүү ач холбогдолтой юм. UPR нь бүх улс оронд ялгаваргүй, тэгш хандах, хэлэлцүүлэгт орж байгаа улстай хамтран ажиллах зарчимд тулгуурладаг ба улс орнууд дахь хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, хүний эрхийг хангахад тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулахад төр засагт туслах, техникийн туслалцааны асуудлыг ч мөн авч үздэг онцлогтой. Монгол Улсад 2010 оны 1-р сард “НҮБ-ын Хүний эрхийн төлөв байдлын ээлжитдүгнэлтхэлэлцүүлэгт төрийн бус байгууллагуудыг бэлтгэх нь”сургалт – зөвлөгөөний үеэр Монголын Хүний эрхийн ТББ-уудын Форум байгуулагдсан юм. Одоогоор 30 гаруй ТББ нэгдэн үйл ажиллагаа явуулж байна. Монголын Хүний эрхийн ТББ-уудын НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2010, 2014 онд илгээсэн мэдээллийг www.upr-mongolia.mn, www.ohchr.org цахим хуудсаар орж үзэх боломжтой. Хүний эрхийн ТББ-уудын Форумаас 2014 оны 9 дүгээр сарын 15-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд дор дурдсан сэдвийн хүрээнд мэдээлэл бэлтгэн хүргүүлсэн. Байгаль орчны хэргийг шүүхээр шийдүүлэхэд тулгамддаг асуудлууд Бичил уурхай ба хүний эрх Бүх хэлбэрийн ялгаварлан гадуурхалттай тэмцэх зөвлөмжийн хэрэгжилт Уул уурхай, байгаль орчин, хүний эрх Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө Хүнсний эрхийн хэрэгжилт ХДХВ, ДОХ-той хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хэрэгжилт Хүний эрхийн хамгаалалт – Эрх зүйн шинэчлэлт Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн хэрэгжилт, холбогдох гэрээ, конвенцийг соёрхон баталж, нэгдэн орох тухай зөвлөмжийн хэрэгжилт Мэдэгдэл гаргасан Монголын Хүний эрхийн ТББ-уудын Форумын гишүүн: 1. Айвуун 2. Булаг шанд мөрний эхийг хамгаалах сан 3. Глоб Интернэшнл төв 4. Гүнж төв 5. Залуус эрүүл мэнд төв 6. Зориг сан 7. Ирээдүйн босго 8. Казах эмэгтэйчүүдийн Арулар холбоо 9. ЛГБТ төв 10. МонАме судалгааны төв 11. Монголын Дүлий Иргэдийн Үндэсний Холбоо 12. Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо 13. Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Үндэсний Холбоо 14. Монголын Эмнести интернэшнл 15. Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо 16. Монголын эрэгтэйчүүдийн холбоо 17. МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ 18. Ногоон соёл иргэншил хөгжил сан 19. Оюу Толгойн хяналт 20. Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клуб 21. Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг 22. Сэтгэлзүйн мэдрэмж 23. Төр-Иргэн Түншлэл 24. Түгээмэл хөгжил төв 25. Үндсэн уртраг 26. Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг 27. Хил хязгааргүй алхам 28. Хөгжлийн хэлхээ төв 29. Хууль хүний эрх төв 30. Хүйсийн тэгш эрхийн төв 31. Хүний аюулгүй байдлын судалгааны төв 32. Хүний эрх хөгжил төв 33. Хүнсний тусгаар тогтнолын төлөө Хүнс эвсэл 34. Хүүхдийн Эрх Хамгаалал төв 35. Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төв 36. Хэрэглэгч сан
|