Нүүр хуудас  ›  UPR гэж юу вэ?  ›  UPR-ийн баримт бичгүүд
 
UPR-ийг хэн явуулах вэ?
UPR юунд үндэслэх вэ?
UPR-ийн баримт бичгүүд
UPR хэрхэн явагддаг вэ?
UPR дахь ТББ- уудын үүрэг
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  UPR-ийн баримт бичгүүд

               Үндэсний илтгэл:
     ХЭЗ-ийн 2007 оны 6-р сарын 18-ны өдрийн 5/1 тоот тогтоолд зааснаар Засгийн газар нь Үндэсний илтгэл бэлтгэн илгээх үүрэгтэй ба үндэсний хэмжээнд холбогдох  бүх талуудтай өргөнөөр зөвлөлдөн уг илтгэлээ бэлтгэхийг Засгийн газарт зөвлөмжилсөн байдаг нь төрийн бус байгууллагуудад бас нэгэн боломжийг олгосон хэрэг юм. 

     Иймд энэ үе шатанд хийх ТББ-уудын нэг ажил бол үндэсний илтгэлийг бүх талын оролцоотой бэлтгэх талаар Засгийн газарт нөлөөлөх явдал юм.  Зарим улс оронд  Засгийн газрын бэлтгэсэн Үндэсний илтгэлийг Парламент дээр хэлэлцэн батлах, ингэхдээ олон нийтийн хэлэлцүүлэг явуулж санал авах зэрэг ажлууд хийгдэж байна.

                НҮБ-ын Гэрээний хороод, бусад байгууллагууд:
       UPR-ийн хэлэлцүүлэг үндэслэх баримт бичгүүдийн нэг нь НҮБ-ын байгууллагуудаас тухайн улсын хүний эрхийн төлөв байдлын талаар гаргасан тайлан, мэдээ, мэдээлэл, шаардлагуудын эмхэтгэл байх болно.  Иймд илтгэл бэлтгэх  үе шатанд улс орны дотоод дахь хүний эрхийн ноцтой болон ужиг зөрчлүүдийн талаар, ялангуяа Засгийн газрын илтгэлд тусгагдаагүй үлдсэн асуудлуудын талаарх мэдээллүүдээ НҮБ-ын байгууллагуудад явуулж илтгэлдээ тусгахыг хүсэх нь чухал юм.

       Учир нь Женевт  суугаа дипломат төлөөлөлөгчид ажлын хэсгийн хуралдаан дээр асуух асуулт, гаргах зөвлөмжөө бэлтгэхдээ ихэвчлэн тухайн улсад суугаа өөрийн орны дипломат төлөөлөгчдөөс  мэдээлэл хүсдэг тул энэ чиглэлийн үйл ажиллагаа их  чухал байдаг.

                   ТББ-ын илтгэл:
        Иргэний нийгмийн байгууллагууд UPR-т өөрийн улс орон дахь хүний эрхийн анхаарал татсан асуудлаар илтгэл бэлтгэн илгээж болох ба ингэхдээ хэд хэдэн байгууллага хамтран нэгдсэн илтгэл бэлтгэхээс гадна дангаараа илгээж болно. Төрийн бус байгууллагуудаас ирсэн илтгэлүүдийг ХЭДКГ  нэгтгэн 10 хуудас эмхтгэл бэлтгэдэг. 

UPR-т илгээх төрийн бус байгууллагын илтгэл нь гэрээний хороодод илгээдэг илтгэлээс дараахь байдлаар ялгаатай:
         - Гэрээний хэрэгжилтийн илтгэл нь Засгийн газрын илтгэл илгээгдсэний дараа гардаг  “Сүүдэр илтгэл” байдаг бол UPR-ийн үед ТББ-уудын илтгэл нь Засгийн газрын  бэлтгэх Үндэсний илтгэлээс түрүүлж гардаг.
         - Гэрээний хороодын хуралдаан дээр хэлэлцэгдэх асуудал нь Засгийн газрын илтгэл дээр үндэслэн явагддаг бол UPR-т ТББ-уудын илтгэл нь Засгийн газрын бэлтгэх үндэсний илтгэлтэй адил хэмжээнд хэлэлцэгдэнэ.
         - Гэрээний хороодод зөвхөн тухайн хүний эрхийн гэрээний хэрэгжилтийн талаар илтгэл илгээдэг бол UPR-т хүний эрхийн аль ч асуудлыг хөндөн гаргаж тавьж болно.

         Иймээс UPR нь ТББ-уудын хувьд өөрийн улсын хүний эрхийн зөрчилтэй асуудлыг олон улсын тавцанд гарган ирж, дэмжлэг авах, төр засагтаа шахалт үзүүлэх нэг боломж  учраас улс орнуудын ТББ-ууд UPR хэмээх хүний эрхийн ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгийн энэ шинэ механизмыг үр дүнтэй ашиглахад онцгой  анхаарч байна.

                 Хүний эрхийн үндэсний комиссын илтгэл:
         Хүний эрхийг хангах, хамгаалах үндсэн  чиг үүрэг бүхий, хуулиар олгогдсон өргөн эрх мэдэлтэй,  бие даасан хүний эрхийн байгууллагын хувьд улс орнуудын хүний эрхийн үндэсний байгууллага UPR-т  илтгэл мэдээлэл илгээх боломжтой. 

          Бусад улс орны  хүний эрхийн үндэсний байгууллагууд илтгэлээ  бэлтгэхдээ бусад талууд, ялангуяа иргэний нийгмийн байгууллагуудтай зөвлөлдөн бэлтгэдэг байна. Түүнчлэн Засгийн газрын бэлтгэж буй үндэсний илтгэлд нилээд шүүмжлэлтэй байр сууринаас хандан оролцдог.

 

Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм