Нүүр хуудас  ›  UPR гэж юу вэ?  ›  UPR дахь ТББ- уудын үүрэг
 
UPR-ийг хэн явуулах вэ?
UPR юунд үндэслэх вэ?
UPR-ийн баримт бичгүүд
UPR хэрхэн явагддаг вэ?
UPR дахь ТББ- уудын үүрэг
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.25  Хүний эрхийн форумаас Засгийн газарт шаардлага хүргүүллээ
  UPR дахь ТББ-уудын үүрэг

        ХЭЗ нь хуучин НҮБ-ын Хүний эрхийн комиссын зарим чиг үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй байгууллагын хувьд тухайн үед мөрдөж байсан зарим нэг журмыг үйл ажиллагаандаа хэвээр баримталж байна. Үүний нэг нь ХЭЗ-ийн үйл ажиллагаанд ТББ-уудын оролцох журмын талаар Хүний эрхийн комиссын үед дагаж мөрдөж байсан Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 1990/31 тоот тогтоолыг баримталж буй явдал юм. Энэ тогтоолын дагуу зөвхөн Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн зөвлөх болон тусгай статус бүхий ТББ-ууд ХЭЗ-ийн үйл ажиллагаанд оролцох, аман болон бичгэн мэдэгдэл, мэдээлэл хийх боломжтой юм. Гэхдээ ийм статусгүй ТББ нь статус бүхий ТББ-тай хамтран эсвэл уламжлан ХЭЗ-ийн хуралдаанд мэдээлэл, мэдэгдэл хүргүүлж болно.

       UPR нь ТББ-уудын оролцоог илүү нэмэгдүүлж чадсанаараа давуу талтай шинэ механизм болж чадсан. Учир нь Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн статусаас үл хамааран ямар ч ТББ UPR-т тайлан мэдээлэл хүргүүлэх, Ажлын хэсгийн хуралдаан болон түүний шийдвэрийг хэлэлцэн батлах ХЭЗ-ийн Бүгд хуралд оролцох боломжтой юм.

     

Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм