Нүүр хуудас  ›  UPR гэж юу вэ?  ›  UPR юунд үндэслэх вэ?
 
UPR-ийг хэн явуулах вэ?
UPR юунд үндэслэх вэ?
UPR-ийн баримт бичгүүд
UPR хэрхэн явагддаг вэ?
UPR дахь ТББ- уудын үүрэг
2018.06.01  ХЭФ “Монгол Улсын дунд хугацааны хэрэгжилтийн тайлан” илгээв
2018.03.29  Зүүн бүсийн “Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлэг Хэнтий аймагт боллоо
2018.03.24  “Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт орон нутгийн цуврал хэлэлцүүлгийг баруун бүсэд зохион байгууллаа
2018.03.08  “Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт цуврал хэлэлцүүлэг Төв аймгаас эхэллээ
2017.12.08  “Хэнийг ч орхилгүй хөгжье!” олон нийтийн цуглаанд оролцогсдоос тавьсан шаардлага
  UPR юунд үндэслэх вэ?

UPR-ийн хэлэлцүүлэгт орж буй улсын хүний эрхийн төлөв байдлыг үнэлэхдээ тухайн улс  нь хүний эрхийг хангах хамгаалах талаар олон улсын өмнө хүлээсэн дараах үүрэг амлалтуудаа  хэрхэн биелүүлж байгааг дүгнэн үзнэ.
Үүнд:
         - НҮБ-ын дүрэм;
         - Хүний эрхийн түгээмэл тунхаглал
         - Нэгдэн орсон хүний эрхийн олон улсын болон бүс нутгийн гэрээ, хэлэлцээр;
         - Тухайн улсаас ХЭЗ-ийн гишүүнд нэр дэвшихдээ авсан болон олон улсын өмнө авсан бусад үүрэг амлалтууд;
         - Түүнчлэн олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн баримт бичиг

Ингэхдээ дараахь  баримт бичгүүдэд үндэслэн  хэлэлцүүлэг явагдана. 
         1. UPR-т орж буй улсын Засгийн газрын бэлтгэн ирүүлсэн Үндэсний илтгэл. Энэ нь  нь 20 хуудаснаас илүүгүй байх ба хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд зэрэг бүх талуудтай өргөнөөр зөвлөлдсөний үндсэн дээр бэлтгэхийг  НҮБ зөвлөмжилсөн.  
         2. НҮБ-ийн хүний эрхийн тусгай хэрэгслүүд, гэрээний хороод, бусад хүний эрхийн болон төрөлжсөн байгууллагуудын мэдээллийн эмхтгэл. Эдгээр байгууллагуудаас ирүүлсэн мэдээллийг ХЭДКГ 10 хуудсанд багтаан эмхтгэнэ.  
         3. ТББ-ууд, хүний эрхийн үндэсний байгууллагууд  зэрэг холбогдох бусад талуудаас ирүүлсэн мэдээлэл. Нэг илтгэл 5 хуудаснаас илүүгүй байх ба ХЭДКГ тэдгээрийг нэгтгэн 10 хуудас эмхтгэл бэлтгэнэ.  

 

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол