Нүүр хуудас
 
2019.12.01  “Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн өдөрлөг болно
2019.11.17  Бизнесийн салбарынхныг “Олон Улсын Хүний Эрхийн Өдөр”-ийг тэмдэглэх үйл ажиллагаанд хамтрахыг уриалж байна
2019.11.11  Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөг болно
2019.10.30  Л.Бор: Шударга, зүрх сэтгэлтэй хүн л хүний эрхийг хамгаалах амаргүй ажлыг хийж чадна
2019.10.27  Уул уурхайгаас үүдэлтэй хүний эрх зөрчигдөж, байгаль орчин сүйдэж байна
  ХҮНИЙ ЭРХИЙН ТББ-УУДЫН ФОРУМ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН
2019.12.09
“Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн өдөрлөг болно

2019 оны 12 сарын 9-ны өдөр “Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн өдөрлөг Блью Мон төвийн нэг давхарт байрлах галлерейд болно. Энэхүү мэдээллийн өдөрлөгийн гол зорилго нь Монгол улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар олон нийтэд танилцуулах юм.


2019.11.11
Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөг болно

Монголын Хүний Эрхийн Форум болон Монголын Хүний Эрхийн Үндэсний Комисс хамтран Хүний эрхийн олон улсын өдрийг 2019 оны 12 сарын 10-ны өдөр тэмдэглэнэ. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. 


2019.10.22      
2019.10.03      
Хүний эрхийн төлөв байдлын гурав дахь циклийн тайланг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээлээ. Монголын Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас (ХЭФ) НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээх гурав дахь циклийн тайланг 2019 оны 10 сарын 3-ны өдөр илгээлээ. 
2019.8.28        
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-ийн тайлан танилцуулах зөвлөлдөх уулзалт боллоо. Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын (ХЭФ) гишүүд энэ жил гурав дахь жилдээ UPR-ийн тайланг бэлтгэж байна. Энэхүү тайланг төрийн захиргааны байгууллагуудад танилцуулах зөвлөлдөх уулзалт 2019 оны 8 сарын 28-ны өдөр ГХЯ-ны Зөвшилцөл танхимд боллоо. Мэдээ унших 
2019.8.20          
“НҮБ-ын гэрээний хороодын гомдлын механизмыг үр нөлөөтэй ашиглах нь” сэдэвт сургалт боллоо. Нээлттэй Нийгэм Форум нь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Хуулийн хөтөлбөртэй хамтран “НҮБ-ын гэрээний хороодын гомдлын механизмыг үр нөлөөтэй ашиглах нь” сэдэвт сургалт 2019 оны 8 сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Непал, Герман, Киргизстан улсуудын иргэний нийгмийн зүтгэлтнүүд сургагч багшаар ажиллан өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа. Мэдээг унших 
2019.9         
ЛГБТөв “Тэгш эрх, бахархлын өдрүүд” үйл ажиллагааг долоо дахь жилдээ зохион байгууллаа. 
2019.7         
НҮБ-ын Улс төрийн дээд хэмжээний чуулганд иргэний нийгмийн байнууллагын төлөөлөл Хүний эрх хөгжил төвийн хөтөлбөрийн менежер Ш.Саранхөхөө оролцож Үндэсний сайн дурын илтгэл танилцууллаа. 
2019.6          
"Түгээмэл Эрх Хөгжил Төв" ХЭФ-ын гишүүн байгууллагаар элслээ. 
2019.05.20     
UPR буюу Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлэгт илгээх тайлангийн явцыг танилцуулах    уулзалт боллоо.
2019.05.15    
Хүний эрхийн төлөв байдал хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгууллаа.
2019.4.12
“Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг дахин хэлэлцэх уриалгыг Монгол улмын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүллээ. 
2019.3-6      
Тогтвортой хөгжлийн зорилго-2030, түүний хэрэгжилтийг үнэлэх Үндэсний сайн дурын тайлан илтгэл бэлтгэхэд Иргэний нийгмийн байгууллагууд хамтарч ажиллав. 
2018.12.10      Хүний эрхийн өдөрт зориулан “Эрхээ дархлаажуулъя – Та ч эрхээ хамгаал! –  2018” өдөрлөг болов. 
2018.12.19 НҮБ-ын ХЭЗ-д илгээх тайланг бэлтгэх асуудлаар сургалт семинар боллоо


2013-2015






  
Хүний эрхийн ТББ-уудын Форумын гишүүд "Гэмт хэргийн тухай хууль", "Зөрчлийн тухай хууль", "Захиргааны ерөнхий хууль", "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль", "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль", "Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль", "Таслан сэргийлэх арга хэмжээний тухай хууль", "Нийтийн сонсголын тухай хууль", "Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль"-ийн төслийн хэлэлцүүлгүүдэд оролцож, хамтарсан санал, шүүмжээ хууль тогтоогч, хууль санаачлагчдад хүргүүлээд байна.

 2015.04

Форумын төлөөлөгчид UPR Info байгууллагаас зохион байгуулсан бэлтгэл хуралдаанд оролцож, Монгол Улс дах хүний эрхийн тулгамдаж байгаа асуудлын талаар танилцууллаа.
 2015.02

Иргэдийн халдашгүй дархан байх эрхийг хангаж ажиллахыг шаардсан албан бичгийг ХЗЯ, ЦЕГ, УЕПГ-т хүргүүлэв. 
 2015.02.11Засгийн газар Үндэсний илтгэлээ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хугацаа хоцроож илгээлээ.
 2014.11-2015.01

Засгийн газрын хариуцсан бэлтгэсэн Үндэсний илтгэлийн төслийг хэлэлцэх 3 удаагийн зөвлөлдөх уулзалтад Форумын гишүүд оролцож, санал шүүмж хэллээ.
 2015.01
 
Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Гадаад хэргийн сайд нарт хандан Үндэсний илтгэл бэлтгэх болон зөвлөлдөх үйл явцыг эрчимжүүлэх асуудлаар мэдэгдэл хүргүүлэв.
 2014.10-11


НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлсэн мэдээлэл дээр үндэслэн төрийн байгууллагуудыг урьж 6 удаагийн уулзалт зохион байгууллаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээллийг өргөнөөр түгээв
 2014.09-10Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн чиглэлээрх НҮБ-ын Хороонд Форумаас мэдээлэл хүргүүлэв.
 2014.09.15

Хүний эрхийн ТББ-уудын Форумаас 12 асуудлаар мэдээлэл бэлтгэж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэв.
 2014.08
Дүрвэгсдийн эрхийн асуудлаар Форум Ази байгууллагад мэдээлэл хүргүүлэв.
 2014.07-08

Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл Сөүл хотноо болсон Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын Төрийн бус байгууллагуудын хоёрдугаар уулзалтад Форумын төлөөлөгчид оролцож, мэдээлэл хийлээ
2014
Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах асуудлаар ХЭҮК-т хандсан албан бичиг хүргүүлэв.
2014.03

ЭШЭК-оор хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан албан бичгийг Хууль зүйн яам, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт хүргүүлэв.
2014.02

Засгийн газрын дунд хугацааны тайланг хэлэлцэх уулзалтыг Ажлын хэсэг болон Хүний эрхийн ТББ-уудын Форум хамтран зохион байгууллаа.
2014.01

Форумын төлөөлөгчид тус Ажлын хэсэгтэй дунд хугацааны тайлангийн асуудлаар уулзлаа.
УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан асуудлаар УИХ-ын даргад асуулга хүргүүлэв.
2013.12-2014.01


 
Хүний эрхийн ТББ-уудын Форум зөвлөмжийн хэрэгжилтийн хүлээгдэж буй үр дүн, шалгуур үзүүлэлтийг хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын албан тушаалтнуудад танилцуулах цуврал уулзалтыг зохион байгууллаа.
2013.11


Форумын идэвх санаачилгын үр дүнд Монгол Улсын Засгийн газар UPR-ийн зөвлөмжийн хэрэгжилтийн дунд хугацааны тайлан бэлтгэх Ажлын хэсэг байгууллаа.
2013.10-12



Хүний эрхийн ТББ-ын Форумын Ажлын хэсэг UPR-ийн зөвлөмжийн асуудлаар төр, төрийн бус байгууллагуудын зөрүүтэй ойлголтыг арилгах үүднээс зөвлөмж тус бүрийн хэрэгжилтийн хүлээгдэж буй үр дүн, шалгуур үзүүлэлтийг боловсруулав.
 2013.07

ХЭҮК, ХЗЯ, ГХЯ, НҮБХХ, ННФ хамтран UPR-ийн зөвлөмжийн хэрэгжилтийн асуудлаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулав.
 2013.04

Хүний эрхийн ТББ-уудын Форум UPR-ийн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар UPR Info байгууллагад мэдээлэл илгээв.
 2013.04 Төрийн болон ТББ-ууд хамтран UPR-ийн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
 2013.02-04Хүний эрхийн ТББ-уудын Форум UPR-ийн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл бэлтгэлээ.
 2012.11
Гадаад хэргийн сайд UPR-ийн асуудлаар Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулав
 2011.10Япон Улсын нийслэл Токио хотноо болсон Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын Төрийн бус байгууллагуудын анхдугаар хуралд Монголын ТББ-уудын төлөөлөл оролцлоо.
 2011.05Монгол Улсын Засгийн газар 159 тоот тогтоолоор UPR-ийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлав.
 2011.03Хүний эрхийн ТББ-уудын Форум нөлөөллийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэв.
 2011.03



 
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн бүгд хурлаар Ажлын хэсгийн тайланг батлав. Монгол Улсын Засгийн газар 129 зөвлөмжөөс 126-г нь хэрэгжүүлэх амлалт авав.
Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дүгээр хуралдааны үеэр Форумын гишүүд тус хорооны гишүүдтэй уулзаж, мэдээлэл хийв.
Бүгд хурлын үеэр Форумын төлөөлөгч үг хэлэв.
2010.11-2011.03



Хүний эрхийн ТББ-уудын Форум өмнө эхлүүлсэн нөлөөллийн ажлаа үргэлжүүлэв.
Форумаас НҮБ-ын Хүний эрхийн хороонд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргүүлэв.
 2010.11






НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ажлын хэсэг Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг авч хэлэлцэв.
Форумын төлөөлөгчид, тус уулзалтад оролцож, нөлөөллийн үйл ажиллагаа явуулав.
Форумын төлөөлөгчид НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны гишүүдтэй уулзаж, мэдээлэл хийв.
Форумын төлөөлөгч Тайланд Вант Улсын Бангкок хотноо болсон “Олон улсын хүний эрхийн механизмд иргэний нийгмийн оролцоо: Бүс нутгийн хуралдаан”-д оролцов.
 2010.09-11



Хүний эрхийн ТББ-уудын Форум хүний эрхийн чиглэлээр цогц нөлөөллийн ажил зохион байгууллаа. Энэ хүрээнд шийдвэр гаргагчидтай уулзах, сэтгүүлчдийг сургах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүний эрхийн нөхцөл байдал, НҮБ-ын хүний эрхийн шинэ механизмын талаар олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулав.
 2010.09Монгол Улсын Засгийн газар Үндэсний илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээв.
 2010.07НҮБ-ын агентлаг, бусад механизмын мэдээллийг НҮБ-ын ХЭДКГ бэлтгэн явуулав.
 2010.04НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд ТББ-ууд, ХЭҮК мэдээлэл илгээв.
 2010.02-04

Монголын хүний эрхийн ТББ-ууд форум хэлбэрээр эвлэлдэн нэгдэж, нийт 9 асуудлаар хамтарсан мэдээлэл бэлтгэлээ.
 2010.01

Форум Азиас Монголын ТББ-уудад зориулж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг механизмын талаар цогц сургалт зохион байгуулав.
  
  


НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол